Трака Вэб гэж вэ?

A- A A+
Трака Вэб гэж вэ?

Трака веб нь Трака технологийн тэргүүллийг бүрэн баталгаажуулсан, ажиллахад хялбар, харицахад энгийн, хариуцлагыг сайжруулах, хяналтын дараагийн үе болсон удирдлагын нэгдсэн программ хангамж юм. Трака веб ашигласнаар хязгааргүй олон тооны түлхүүр болон өмчийг нэгтгэн, энгийн боловч өндөр үр дүнтэйгээр, дурын интернэт төхөөрөмж дээрээс хаанаас ч хянаж удирдах боломжтой.

Бүх өөрчлөлт автомат синк /аи(о-зупс/ ээр системд орох бөгөөд бүх харилцааны процесс замын хөдөлгөөний гэрлийн Л дүрмээр явагддаг ба тюгозой 301. серверийг ашиглахаар загварчлагдсан байдаг.

Олон төрлийн нэгпэх боломжууд

Трака шийдлийн гол үнэ цэнэ нь одоо ашиглаж байгаа Здагч талын системийг нэгтгэн ашигласнаар удирдлагын дарамт ачааллыг багасгах, чухал процессуудыг хянаж, шинэ онцлог боломжуудыг үүсгэх юм. Трака нэгтгэх боломж нь нэвтрэх эрхийн хяналтын платформ, хүний нөөцийн дата мэдээлэл, цагийн бүртгэл зэрэг бусад мэдээллүүдтэй нэгтгэснээр бодит цагтай, хоёр урсгал бүхий мэдээллийн харилцааг үүсгэдэг.

Одоогийн датабааз дээр хэрэглэгчийн профайл болон нэвтрэх эрхийн зөвшөөрлүүдийг хялбархан бүртгэж, удирдана. Стандарт зарим дараалал, тохиргоонуудыг чухал обьект, өмчөөс хамааруулан байгууллагын хэрэгцээнд тааруулан өөрчилж, нэвтрэх эрхийг хязгаарлах, дохиолол тавих, цагийн тохиргоо тавих, түлхүүрийн хязгаар тавих гэх мэтээр тохируулж болно.

Жишээ нь: Ажилтан ямар нэг чухал түлхүүр болон өмч / зэвсэг, багаж, тоног төхөөрөмж/ системээс авсан бол буцааж хийтэл нь нэвтрэх эрхийн хяналтын систем тухайн ажилтны байгууламжаас гарах бүх эрхийг түдгэлзүүлдэг. Энэ нь түлхүүр болон өмч зөв хүндээ, зөв газраа, зөв цагтаа байгаа эсэхийг баталгаажуулах ба шаардлагатай үед гаргах зөвшөөрлийг олгож болно.