card
about

Хишигт Партнерс ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм.

Манай компани албан байгууллагын дотоод бие даасан байдал, аюулгүй байдлын зэрэглэлийг дээшлүүлэх, үйл ажиллагааны найдвартай, тасалдалгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ чиглэлийн дэлхийн шилдэг технологуудыг Монголд нэвтрүүлэхээр зорьж ажилладаг.

Бид байгууллагад зориулсан нөөц тэжээлийн цахилгаан хангамжийн тоног төхөөрөмж, өндөр түвшний аюулгүй байдалд зориулагдсан хамгаалалтын цоож, нэвтрэх системийн хамгийн сүүлийн үеийн технологи, түлхүүрийн хяналт удирдлагын систем, тусгай зориулалтын хаалга зэргийг худалдаалахын зэрэгцээ, тухайн байгууллагын онцлог, хэрэгцээнд нийцсэн шийдэл, зураг төслийг үйлдвэрийн нарийн мэргэшсэн инженерүүдийн хамтаар боловсруулж, угсралт суурилуулалтыг  өндөр түвшинд гүйцэтгэдэг.

Манайх хаалга цоожны шийдлээр дэлхийд тэргүүлэгч ASSA ABLOY GROUP-д багтдаг Финляндын ABLOY, Английн TRAKA, Америкийн ASSA ABLOY Entrance Systems (Megadoor, Besam, Crawford, Albany) зэрэг компаниудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Мөн Германы MITTELMANN, БНХАУ-ын PROSTAR зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.