card

Ангилал

ASSA ABLOY TRAKA

Түлхүүрийн хяналт удирдлагын ухаалаг системийг үндэслэгч Английн Трака компани нь 1990 онд үүсгэн байгуулагдсан, 2012 онд хаалга цоожны шийдлээр дэлхийд тэргүүлэгч ASSA ABLOY группд нэгдсэн, энэ салбарын 2018 оны дэлхийн шилдэг инноваци нэвтрүүлэгч компани юм.

TRAKA нь байгууллагын чухал өмч болох түлхүүрийг /өрөө тасалгаа, байгууламж, сервер, төхөөрөмж, тоноглол, тээврийн хэрэгсэлийн гм / өндөр хамгаалалттай төмөр кабинетад найдвартай хадгалахын зэрэгцээ түлхүүр тус бүрийг, ашиглах эрх бүхий хүн л авах боломжтойгоор програмчилдаг түлхүүрийн хадгалалт, хяналт, удирдлагын УХААЛАГ төхөөрөмж юм. 

Ажилтнууд өөрийн пин код, хурууны хээ гэх мэт өгөгдлөөр нэвтэрч, өөрт зөвшөөрөгдсөн түлхүүрийг авч ашигласнаар байгууллагын дотоод эмх цэгц, дэг журам сайжирахын зэрэгцээ хүний хувийн хариуцлага эрс дээшилдэг. Түлхүүр ашиглах эрх олгохдоо хариуцсан нэгж хэсэг, ажил үүргийн хуваарь, ажлын цагийн хуваарь гэх мэт олон функцийг тохируулах боломжтой. Систем түлхүүрийг хэн авч хэрэглэсэн, одоо хэн хэрэглэж байгаа мөн хэзээ буцааж хийсэн мэдээллийг өгөх ба хугацаа хэтрүүлэх, буцааж хийхгүй байх гэх мэт зөрчил гарсан тохиолдолд админд эргэн мэдээлэх зэрэг маш өргөн боломж, давуу талуудтай  тул түлхүүр ашиглалтаар дамжуулан байгууллагын өмч хөрөнгө, хүний болон бусад нөөцийг үр ашигтайгаар хянах, удирдах боломжийг танд олгодог.

TRAKA нь менежмент, ажил үүргийн хуваарь, цаг ашиглалт, аюулгүй байдал, өмч хөрөнгийн ашиглалт, хүний нөөц, зардал хэмнэлт зэрэг бизнесийн үйл ажиллагааны шаардлагатай хүчин зүйлс бүгдтэй гойд уялдаж, БҮТЭЭМЖ дээшлүүлэх нэг чухал хэрэгсэл болдог. Дангаараа болон байгууллагад ашиглагддаг бусад системтэй /цаг ашиглалт, нэвтрэх картын систем гм/ хоршин ажиллах боломжтой.

Онцлог:

  • Эх бие: Сайжруулсан ган төмөр, зэврэхгүй, цохилтонд тэсвэртэй
  • Хаалга: Тунгалаг (polycarbonate –sheald material)
  • Хүчдэл: 220В - Нөөц батерей: 8-48 цаг барина
  • Холболт: LAN & Wifi
  • Дохиолол: 3 дохиоллын гаралттай
  • Санах ой: Зөөврийн SD карт-с хамаараад 60-365 хоногийн түлхүүр хэрэглээний бүх мэдээллийг хадгална

Трака ашигласнаар гарах давуу тал:

  • Бүх түлхүүр нэг цэгт 24/7

Түлхүүр бүр хэзээ ч ашиглахад бэлэн. Түлхүүр хайх сул зогсолт, хаягдах, эзэнгүйдэх гэх мэт бэрхшээлүүд, түлхүүр хүлээлцэх, олгох, бүртгэх гар ажиллагаа арилна.

  • Аюулгүй байдал , эмх цэгц

Бат бэх хайрцагт найдвартай хадгалж, зөвшөөрөгдсөн хүн хэрэглэснээр аюулгүй байдал, эмх цэгц сайжирна.

  • Хариуцлага дээшилж, зардал буурна  

Түлхүүрийн бүртгэлээр дамжуулан цаг ашиглалт, сахилга хариуцлагыг дээшлүүлж, өмч, нөөцийг үр ашигтайгаар хянах удирдах боломж бий болдог. Үр дүнгүй зардал буурна.

  • Түлхүүрийн хэрэглээний түүх

Түлхүүр ашигласан хүн дараагийн ашиглах хүндээ санамж, мэдээлэл, анхааруулга үлдээх боломжтой.   

  • Урьдчилан төлөвлөх боломж.

/Түлхүүр ашиглах ажилтан урьдчилан ажлаа төлөвлөөд тухайн түлхүүрийг ашиглах захиалга өгөх боломжтой./

  • Тусгай сонголт: Lockout tagout систем

Аюултай орчинд ажил гүйцэтгэхэд ашиглах систем. Аюултай хэсгийн түлхүүр системээс гарсан үед тухайн хэсгийн ерөнхий тэжээлийг систем автоматаар салгах ба ажлыг бүрэн дуусгаж түлхүүр буцаж системд эргэн ирэх хүртэл цахилгаан залгагдахгүй.