card

CENTIEL - жинхэнэ Модуляр DARA технологит UPS

     CENTIEL нь Швейцарь улсад төвтэй технологийн инновацийн компани юм. CENTIEL-н арвин туршлагатай инженер, дизайнеруудын баг гэмтэлд тэсвэртэй 3 фазын анхны жинхэнэ модуляр UPS-н системийг бүтээсэн. Бид бүтээгдэхүүний чанар, шинэлэг дизайн, үйлчлүүлэгчдэд анхаарал тавин ажиллах хүсэл эрмэлзэл, тууштай байдлынхаа ачаар дата төвүүд болон бусад чухал ач холбогдолтой програмуудын хүртээмжтэй байдлын өсөн нэмэгдэж буй сорилтуудтай хөл нийлүүлэн алхаж байна. Бидний өрсөлдөөний давуу тал нь нээлттэй сэтгэлгээтэй шууд удирдлагын хэв маяг, мөн зохион байгуулалтын хэмнэлттэй бүтэц, хурдан шийдвэр гаргалтад тулгуурладаг. Бид ажилтнууд ба удирдлагын хоорондын харилцан хүндэтгэл, эв нэгдлийн мэдрэмж дээр тулгуурлан шинэ санааг хамгийн дэвшилтэт бүтээгдэхүүн, шийдэл болгон түргэн шуурхай өөрчилж чаддаг ба ажилтнуудынхаа мэргэжил дээшлүүлэх, гадаад болон дотоод ажлын байран дээрх сургалтад онцгой ач холбогдол өгч, боловсон хүчнийхээ хөгжлийг дэмжих замаар харилцагчдадаа хүссэн чанартай үйлчилгээг нь хүргэж ажилладаг.