Ухаалаг шүүгээний систем

A- A A+
Ухаалаг шүүгээний систем

Байгууллагууд төрөл бүрийн багаж, тоног төхөөрөмжүүд ашигладаг. Тухайн багажууд хэрэгтэй үедээ олдохгүй эсвэл ашиглахад бэлэн бус байвал үр ашиггүй байдал, алдагдал, доголдол, зөрчил үүсдэг. Байгууллагын өмч амжилтын гол үндэс тул өмчийн удирдлагыг сайжруулснаар үйл ажиллагааны үр ашиг нэмэгддэг.

ТКАКАухаалаг шүүгээний систем нь КРЮ технологи, цэнэглэх боломж, бат бөх хийцийнхээ тусламжтайгаар байгууллагын чухал өмчийг аюулгүй, цэгцтэй, бүрэн цэнэгтэй, ашиглахад бэлэн байлгах ба хэн, хэзээ, авч буцааж буйг хянаж, бүртгэснээр өмчийн ашиглалт, нэгдсэн хяналтыг дээд түвшинд хүртэл сайжруулж өгдөг. Багаж, тоног төхөөрөмжийн ухаалаг ашиглалт, хаана хэнд байгааг хялбар мэдэх боломжийн ачаар түүнийг ашиглах ажилтнуудын хариуцлага дээшилж, зардал буурна. Шүүгээг онгойлгох эрх мөн адил хувийн код болон биометрик өгөгдлөөр баталгаажна.

ТВАКА ухаалаг шүүгзэнд хадгалж болох өмчүүд:

  • Богино долгионы станц, гар утас, нөүтбүүк
  • Эмнэлгийн багаж, аюултай бодис
  • Зэвсэг, цахилгаан буу, бороохой
  • Төрөл бүрийн зөөврийн багаж
  • Чухал баримт, мэдээлэл, нотолгоо
  • Бүх төрлийн диск хадгалах гэх мэт өргөн боломжтой.

Зөөврийн багаж, төхөөрөмж зэргийг дундаа ашигладаг ямар ч газарт хариуцлага сул байдаг тул аль төхөөрөмжийг хэн хамгийн сүүлд ашиглав гэдгийг тогтоох нь маш чухал мэдээлэл бөгөөд хувь хүний хариуцлагыг өндөр түвшинд авчирдаг. Багаж төхөөрөмжийг ашиглах явцад гэмтэл учирсан бол буцааж хийхдээ тэр тухай мэдээлэл үлдээх, эсвэл дараагийн хүн ашиглахдаа гэмтэл учирсаныг мэдсэн тохиолдолд тэр дор нь мэдээлэл үлдээх зэрэг өргөн боломжтой.