card

Ангилал

PROSTAR

Орчин үед өндөр технологийн, олон төрлийн үүрэг функцтэй, нарийн мэргэжлийн техник, тоног төхөөрөмжүүд хаа сайгүй ашиглагддаг болсон ба эдгээр төхөөрөмжүүд нь цахилгаан тасралт, хүчдэлийн хэлбэлзэлд маш эмзэг, мэдрэмтгий байдаг. Манай орны нөхцөлд олонтоо тохиолддог энэхүү эрсдэлээс найдвартай хамгаалахад UPS буюу тог баригч чухал үүрэгтэй. 

 

PROSTAR NEW ENERGY TECHNOLOGY компани нь 1998 онд АНУ хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан, энэ салбартаа БНХАУ-даа тэргүүлэгчдийн нэг. 500кВА хүртэл чадалтай тог баригч, нарны цахилгаан үүсгүүр, инвертер, батарей үйлдвэрлэдэг, Америк стандартын Ногоон Технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч. Бээжин 2008 Олимпын наадмын албан ёсны түншээр шалгарсан, НҮБ болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн албан ёсны нийлүүлэгч болсон нэр хүндтэй брэнд юм.

Хишигт Партнерс ХХК нь 2011 оноос Prostar брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд олон байгууллага, компани, улсын чухал обьектуудад PROSTAR бүтээгдэхүүн найдвартай ажиллагаа, өндөр чанараа таниулаад байна.

Бүтээгдэхүүний онцлог, давуу тал

Өндөр технологи 

Online технологи нь ДАВХАР ХУВИРГУУРТАЙ тул оролтын хүчдэл тасрах / тог тасрах / болон доголдоход сүлжээний хүчдэлээс батарей руу шилжих хугацаа 0 сек учир орчин үеийн хэт мэдрэмтгий төхөөрөмжүүдийг цахилгааны тасалдал, доголдлоос үүдэх элдэв гэмтлээс найдвартай хамгаалдаг.

Найдвартай, хялбар ажиллагаа

Америк стандартаар үйлдвэрлэгддэг, эдэлгээ удаан, цэнэгээ барих хугацаа урт, ашиглахад хялбар.

Өрсөлдөхүйц хямд үнэ

Бид хэрэглэгчиддээ ижил төрлийн өрсөлдөгчдөөс илүү хямд үнээр богино хугацаанд нийлүүлэхийг санал болгож чаддаг. Иймд Prostar Монголын зах зээлд харьцангуй сайн танигдсан бүтээгдэхүүн юм.

Манай харилцагчид:

ХХБанк, Улаанбаатар хотын банк, УБТЗ, ТЕГ, ГЕГ, МЦХ ТӨХК, С1 Телевиз, Bloomberg TV Mongolia, SPS HD TV, Нью Сансар КТВ, ДБЭХС ТӨХК, ДДШС ТӨХК, Сөүл Сонгдо эмнэлэг, Ачтан эмнэлэг, Монсан Медикал, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг гм олон арван байгууллагын хэрэгцээг PROSTAR брэндийн бүтээгдэхүүн найдвартай ханган ажиллаж байна.