card

ABLOY PROTEC CLIQ

Электроник DIS нууцлалын системийг өндөр стандарт, өндөр хамгаалалттай ABLOY PROTEC механик цоожтой нэгтгэж электро-механик цоожны ABLOY PROTEC CLIQ технологийг бий болгосон нь ABLOY-н цоожны салбарт цоо шинээр бий болгосон гайхамшигуудын бас нэг нь юм. Электрон ажиллагаа болон механик цоожны бүхий л дэвшилтэт ололтуудыг нэгтгэж, механик түлхүүрийг электрон эрхээр давхар баталгаажуулж өгсөнөөр дэлхийд анх удаа жинхэнэ ухаалаг цоож-ны системийг бий болгосон.

Энэ нь тухайн цоожийг онгойлгох эрхгүй бол түүнд таарах түлхүүр байхгүй гэдэгт бат итгэлтэй байж болно гэсэн үг.

Онцлог:

  • Түлхүүр ба цоож бичил схемтэй /чип/. Утсаар холбох, сүлжээнд оруулах шаардлагагаүй. 
  • Давхар хамгаалалттай. /Түлхүүрийн хээнээс гадна электрон эрхээр давхар нээгдэх тул CLIQ түлхүүрт тухайн цоожийг онгойлгох эрх өгөгдөөгүй бол түлхүүр байсан ч нээж чадахгүй./ 
  • Түлхүүр ашиглах эрхийг нээх, цуцлахад маш хялбар. /Гар утасаар Bluetooth эсвэл зөөврийн болон суурин PD төхөөрөмж ашиглан нэвтрэх эрхийг хялбар авна./ 
  • Цагийн хуваарь тогтоож, өгөгдлийг хадгална. /WIFI холболт, огноо, цаг, минут мөн тухайн түлхүүрээр хэзээ ямар хаалга онгойлгосон зэрэг мэдээллийг хадгална/
  • Түлхүүр гээсэн тохиолдолд цоожны гол солих шаардлагагүй. /Гээсэн түлхүүрийг хялбархан ашиглах боломжгүй болгоно. Эсрэгээрээ шаардлагатай тохиолдолд эрхийг нь хялбар нээнэ/
  • Тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагад тулгуурлан МАСТЕР ТҮЛХҮҮРИЙН СИСТЕМ үүсгэх боломжтой. 

ABLOY PROTEC CLIQ нь бусад ямарч системээс илүү өндөр хамгаалалт, өргөн боломжоор хангах ба системээ өөрчлөх, өргөтгөх бол програм хангамжийн тусламжтай хялбар гүйцэтгэх боломжтой.

Үнийн санал авах


Abloy Protec CLIQ