card

ABLOY PROTEC

ABLOY-г дэлхийд алдаршуулсан гол онцлогуудын нэг нь үлэмж бат бөх хийц бол нөгөө нь ABLOY-н патентлагдсан технологиуд юм. ABLOY нь цоожны салбарт дэлхийд анх удаа уламжлалт технологийг халж цоо шинэ дискний технологийг үүсгэсэн бөгөөд түүнийгээ шат дараатай хөгжүүлсэнээр ABLOY PROTEС гэсэн гайхамшигт технологийг бий болгосон. Бидний нэрлэж заншсан цоожны гол буюу цлиндр нь дотроо пүрштэй болон хэлтэй гэсэн 2 төрөл байдаг бол тус бүрдээ нууцлалтай 11 ширхэг эргэлдэгч ган дискүүдийг ашигласан ABLOY PROTEC технологи нь дэлхийн цоожны мэргэжилтэнүүдэд уламжлалт технологиос хол давсан, харьцуулшгүй олон давуу талуудтай, дэлхийн хамгийн найдвартай шилдэг технологи хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн.

ABLOY PROTEС  технологийн онцлог нь:

  • Түлхүүр нь 2 өөр радиусын зүсэлттэй, хамгаалалтын кодлолтой учраас үйлдвэрлэгчээс өөр газар хувилах олшруулах, түлхүүр тааруулах боломжгүй.
  • Цилиндр нь ямар нэгэн пүрш, хэлгүй учир хэзээ ч гацахгүй, хөлдөхгүй.
  • Ган дискүүд нь элэгдэл багатай, эдэлгээ маш удаан. 
  • Хуурамч түлхүүр блоклох системтэй
  • Гадны халдлагыг тэсвэрлэх маш бат бөх хийцтэй
  • Мастер түлхүүрийн систем нэвтрүүлэх боломжтой
  • Цлиндрийн хамгийн гадна талд тусгай сайжруулсан ган диск оруулсан тул түлхүүрийн нүхийг дрилдэж эвдэх боломжгүй гэх мэт олон давуу талуудтай.

Монголын шилдэг уул уурхайн бүтээн байгуулалт хийж байгаа Оюу Толгой компани ABLOY PROTEC технологийн цоож болон мастер түлхүүрийн системийг ашигладаг.

Үнийн санал авах


Abloy Protec Эргэлдэх дискний цилиндрийн технологи