card

TRAKA WEB

Трака веб нь Трака технологийн тэргүүллийг бүрэн баталгаажуулсан, ажиллахад хялбар, харицахад энгийн, хариуцлагыг сайжруулах, хяналтын дараагийн үе болсон удирдлагын нэгдсэн программ хангамж юм. Трака веб ашигласнаар хязгааргүй олон тооны түлхүүр болон өмчийг нэгтгэн, энгийн боловч өндөр үр дүнтэйгээр, дурын интернэт төхөөрөмж дээрээс хаанаас ч хянаж удирдах боломжтой.

Бүх өөрчлөлт автомат синк /auto-sync/ээр системд орох бөгөөд бүх харилцааны процесс замын хөдөлгөөний гэрлийн дүрмээр явагддаг ба microsoft SQL серверийг ашиглахаар загварчлагдсан байдаг.

Олон төрлийн нэгтгэх боломжууд

Трака шийдлийн гол үнэ цэнэ нь одоо ашиглаж байгаа 3дагч талын системийг нэгтгэн ашигласнаар удирдлагын дарамт ачааллыг багасгах, чухал процессуудыг хянаж, шинэ онцлог боломжуудыг үүсгэх юм. Трака нэгтгэх боломж нь нэвтрэх эрхийн хяналтын платформ, хүний нөөцийн дата мэдээлэл, цагийн бүртгэл зэрэг бусад мэдээллүүдтэй нэгтгэснээр бодит цагтай, хоёр урсгал бүхий мэдээллийн харилцааг үүсгэдэг.

Одоогийн датабааз дээр хэрэглэгчийн профайл болон нэвтрэх эрхийн зөвшөөрлүүдийг хялбархан бүртгэж, удирдана. Стандарт зарим дараалал, тохиргоонуудыг чухал обьект, өмчөөс хамааруулан байгууллагын хэрэгцээнд тааруулан өөрчилж, нэвтрэх эрхийг хязгаарлах, дохиолол тавих, цагийн тохиргоо тавих, түлхүүрийн хязгаар тавих гэх мэтээр тохируулж болно. Жишээ нь:  Ажилтан ямар нэг чухал түлхүүр болон өмч / зэвсэг, багаж, тоног төхөөрөмж/ системээс авсан бол буцааж хийтэл нь нэвтрэх эрхийн хяналтын систем тухайн ажилтны байгууламжаас гарах бүх эрхийг түдгэлзүүлдэг. Энэ нь түлхүүр болон өмч зөв хүндээ, зөв газраа, зөв цагтаа байгаа эсэхийг баталгаажуулах ба шаардлагатай үед гаргах зөвшөөрлийг олгож болно.

Үнийн санал авах


Абсолют хяналт, удирдлага

Трака менежмент шийдэл нь хэд хэдэн нэвтрэх эрхийн платформ, хүний нөөцийн датабааз, бусад гуравдагч системүүдийг нэгтгэх боломжийг олгодог ба ингэснээр абсолют хяналт үүсгэдэг.

  • Ажилтны /хэрэглэгчийн/ статус ба хэлтсийн статус дээр тулгуурлан хамгаалалтын тохиргоог тодорхойлох
  • Түлхүүрийг буцаан хийх хүртэл авсан хэрэглэгчийг барилгаас гарах эрхийг хязгаарлах, тарах ажлын цагийг нь бүртгэхгүй байх
  • Аюулгүй ажиллагааны тохирох хамгаалалт, хэрэгсэлийг ашигласан эсэхийг баталгаажуулах хүртэл аюултай, хортой орчинд нэвтрэх эрхийг хязгаарлах гм

Байгууллага бүхэнд онцгой чухал түлхүүр болон өмчүүд байдаг.  Тэгвэл энэ бүхнийг ухаалгаар удирдах боломжийг трака олгодог. Энэ систем дэлхий даяар, бүх төрлийн бизнест, өдөр шөнө ялгалгүй ашиглагдаж байгаа. Дэлхийн хамгийн аварга байгууллагууд байгууллагынхаа ажиллагааг нэгдмэл байлгахын тулд Тракаг сонгодог ба ашигт ажиллагааг дээшлүүлэх, ажлын процессыг хөнгөвчлөх, зардлыг бууруулахад Трака системийг ашиглах нь өндөр үр дүнтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.

Абсолют хяналт, удирдлага

Шинэчлэл: Бид зөвхөн нэг стандартыг санал болгохгүй бөгөөд хэрэглэгчийн шаардлага, харилцан адилгүй онцлогт бүхий л боломжоор нийцүүлэн манай шийдлээс хамгийн өндөр үр дүн хүртэхүйц хэмжээнд тохируулдаг.

Lockout tagout систем: Аюултай орчинд ажил гүйцэтгэж байхад аюулгүй байдлыг хангах систем. Аюултай хэсгийн түлхүүр системээс гарсан үед тухайн хэсгийн ерөнхий тэжээлийг систем автоматаар салгах ба ажлыг бүрэн дуусгаж түлхүүр буцаж системд эргэн ирэх хүртэл цахилгаан залгагдахгүй.

Дохиолол: Трака кабинет iFobийн байрлалыг тусгай дохиоллын релейд холбох ба ингэснээр тухайн түлхүүрийг системээс авахад  эсвэл барилга аюулд ороход дохиолол дуугарах эсвэл цагдаад мэдээ илгээх боломжтой.

Гэмтэл болон гүйлтийн мэдээлэл: Өмч болон тээврийн хэрэгслийг буцаан авчирахад жижиг болон том гэмтэл, аливаа алдааны талаар системд мэдээлэл оруулснаар дараагийн хэрэглэгч тухайн тээврийн хэрэгсэл болон өмчийг авахаас өмнө засвар үйлчилгээг гүйцэтгэх боломжийг олгоно. Тээврийн хэрэгслийн гүйлтийг мэдэж байх нь сервис үйлчилгээг цагт нь хийх зэрэг олон боломжийг олгоно.

Имэйл мэдээ: Ээлж хүлээлцэх цагт эсвэл ажлын өдөр дуусахад бүх түлхүрүүд байр байрандаа буцаж дараагийн хэрэглэгч ирэхэд бэлэн байх ёстой. Чухал түлхүүр болон өмчүүд дээрээ цагийн хуваарь тавьж өгснөөр цагтаа буцааж авчираагүй тохиолдолд менежмент рүү имэйлээр мэдэгдэх болно.