card

МАСТЕР ТҮЛХҮҮРИЙН СИСТЕМ

Мастер түлхүүрийн систем гэдэг нь тус тусдаа түлхүүртэй хэд хэдэн цоожийг /хэрэглэгчийг/ нэгтгэн нэг систем болгож, нэг түлхүүрээр удирдах боломж юм. Ингэснээр бүх цоожийг нэг л түлхүүрээр удирдах боломжтой. Энэ нь таны ажлыг маш хялбар болгодог.  Энэ системийн давуу тал нь хэдэн ч цоож түлхүүрийг, хэдэн ч янзаар нэгтгэн систем үүсгэж болох ба байгууллагын хамгаалалтыг эрсдэлд оруулахгүйгээр зэрэгцээ олон түвшний мастер түлхүүрийн системийг үүсгэн өргөжүүлэх  боломжтой байдаг. 

Мастер түлхүүрийн системийг сайн төлөвлөснөөр хэрэглэгчийн аюулгүй байдал, харуул хамгаалалтыг урт хугацаанд бүрэн найдвартай  хангах үндэс болдог. ABLOY нь нэг айлын ахуйн хэрэглээнээс эхлээд томоохон барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах хамгийн зөв схем, шийдлийг санал болгодог. Хэрэглэгч өөрийн онцлог, шаардлагад тохируулан дараах жишгүүдээр байгуулж болно.

  • байршлаар
  • барилгаар
  • давхраар
  • хэлтэс, газраар
  • баг, нэгжийн ажил үүргийн хуваариар
  • хувь хүний ажил үүргийн хуваариар гэх мэт.

Таны хэрэгцээг хангах том хэмжээний мастер түлхүүрийн системийг үүсгэх боломж маш өргөн бөгөөд 1,97 тэрбум хүртэлх давтагдахгүй түлхүүрийн хослолыг үүсгэх техникийн боломж байдаг.

Үнийн санал авах


Каталоги татах