Албан ёсны төлөөлөгч
ENG 7000-0827

Бүтээгдэхүүн

ДЭЛХИЙН №1 ЦООЖ

WATER TANK

TRAKA

ТОГ БАРИГЧ - UPS

ДЭЛХИЙН №1 ЦООЖ - ABLOY PROTEC 2

УХААЛАГ ТҮЛХҮҮРИЙН СИСТЕМ - TRAKA

ТОГ БАРИГЧ - Prostar

Abloy Цоож

ABLOY PROTEC CLIQ

TRAKA гэж юу вэ?

БРОШУР ТАТАЖ АВАХ

TRAKA нь байгууллагын менежмент, ажил үүргийн хуваарь, цаг ашиглалт, аюулгүй байдал, өмч хөрөнгийн ашиглалт, хүний

нөөц, бүтээмж, зардал хэмнэлт зэрэг бизнесийн үйл ажиллагааны шаардлагатай хүчин зүйлс бүгдтэй гойд уялдаж чаддаг ТҮЛХҮҮРИЙН хяналт удирдлагын УХААЛАГ систем юм.

 

Энэ систем нь танай байгууллагын чухал түлхүүрүүдийг /өрөө тасалгаа, байгууламж, төхөөрөмж, тоноглол, тээврийн хэрэгсэл гм / өндөр зэрэглэлийн хамгаалалтын төмөр кабинетад аюулгүй хадгалахын зэрэгцээ түлхүүр тус бүрийг тогтсон цагийн хуваариар, уг түлхүүрийг ашиглах эрх бүхий хүн л авах боломжтойгоор програмчилдаг. Зөвхөн эрх бүхий ажилтнууд түлхүүрийн кабинетад нэвтэрч, зөвхөн өөрийн ашиглах эрхтэй түлхүүрүүдийг авч ашигласнаар тухайн ажилтнуудын хариуцлагыг дээд төвшинд хүргэдэг.

Түлхүүр бүрийн хэн хэзээ авсан, хэзээ буцааж хийсэн үйлдэл бүр нь бүртгэгддэг ба хугацаа хэтрүүлэх, буцааж хийхгүй байх гэх мэт зөрчил гарсан тохиолдолд админд эргэн мэдээлэх зэрэг маш өргөн боломж, давуу талуудтай  тул түлхүүр ашиглалтаар дамжуулан байгууллагын өмч, хүний болон бусад нөөцийг хамгийн үр ашигтайгаар хянах, удирдах боломжийг танд олгодог.

 

Түлхүүрийг авах эрх нь хувийн кодоор нээгдэх ба давхар биометрик хамгаалалт /хурууны хээ, алганы хээ, IRIS буюу нүдний солонгон бүрхэвч, алкометр гм/ нэмэх боломжтой тул нэмэлт ажилтан шаардлагагүйгээр найдвартай байдлыг дээд зэргээр хангадаг. Дангаараа болон танай байгууллагад ашиглагддаг бусад системтэй /цаг ашиглалт, нэвтрэх картын систем гм/ хоршин ажилладаг давуу талтай.

 

Түлхүүрийн ухаалаг менежментийг үндэслэгч, энэ салбарын дэлхийн шилдэг инноваци нэвтрүүлэгч Английн Трака компани нь 1990 онд үүсгэн байгуулагдсан ба 2012 оноос эхлэн дэлхийн шилдэг цоож үйлдвэрлэгч ASSA ABLOY группын бүрэлдэхүүнд нэгдсэн. 

 

TRAKA iFob

Энэхүү ухаалаг системийн гол цөм нь TRAKA iFob юм. Мөнгөн сум гэж нэрлэгддэг TRAKA iFob  нь чиптэй метал оосор бөгөөд түүний хоорондоо давтагдахгүй электрон ID-гийн тусламжтайгаар түлхүүр бүрийг тус бүрт нь програмчилдаг. 

 

 

Манай бүх бүтээгдэхүүн
албан ёсны эрхтэй

Харилцагч байгууллагууд

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2019 Хөгжүүлсэн : RARE