card

Ангилал

ABLOY – өндөр түвшиний аюулгүй байдалд зориулагдсан мэргэжлийн шийдэл

ASSA ABLOY группын үндэслэгч Финлянд улсын ABLOY компани нь 110 гаруй жилийн түүхтэй дэлхийн хамгийн шилдэг цоож үйлдвэрлэгч юм. ABLOY нь дэлхийд тэргүүлэгч дискний цлиндрийн технологи, электромеханик цоожийг үндэслэгч, хөгжүүлэгч бөгөөд аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, онцгой найдвартай хамгаалалттай цоож, шийдлүүдийг санал болгодог.

ABLOY-н бүтээгдэхүүнүүд нь гадны халдлагыг дээд зэргээр тэсвэрлэх үлэмж бат бөх хийц, цаг уур орчны хамгийн хүнд нөхцөлд хэзээд найдвартай, урт удаан ажиллах эдэлгээ даах чадвар, үйлдвэрлэгчээс өөр газар түлхүүр тааруулах, хувилах олшруулах боломжгүй байдал, байгууллагын 24/7 тасралтгүй хэвийн ажиллагааг хангахад төгс зохицодог зэргээрээ олон улсад өндөр түвшиний аюулгүй байдалд зориулагдсан бүтээгдэхүүн гэж үнэлэгддэг.

Монголын шилдэг уул уурхайн бүтээн байгуулалт хийж байгаа Оюу Толгой компани ABLOY PROTEC технологийн цоож болон мастер түлхүүрийн системийг ашигладаг.